Сүүлийн шинэчлэл: 2026 оны нэгдүгээр сарын 29
Энэхүү нууцлалын бодлого нь "See Media" платформыг ашиглах үед таны хувийн мэдээллийг хэрхэн цуглуулах, боловсруулах, ашиглах, хамгаалах талаарх бидний бодлогыг тодорхойлно. Энэ бодлогыг уншиж танилцсанаар та манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч байгаа гэж үзнэ. Хэрэв та энэхүү нөхцөлүүдтэй санал нийлэхгүй бол үйлчилгээг ашиглахаас татгалзах эрхтэй.
Бид таны мэдээллийг дараах зорилгоор цуглуулж, боловсруулдаг:
See Media нь таны хувийн мэдээллийг зарах, задруулах, эсвэл ашиг сонирхлын зорилгоор ашигладаггүй. Бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сайжруулах зорилгоор зарим тохиолдолд найдвартай гуравдагч этгээдтэй хуваалцаж болно.
Үйлчилгээг ашиглахын тулд та имэйл хаягаа оруулах шаардлагатай. Бид зөвхөн имэйл хаягийг хадгалдаг бөгөөд амжилттай бүртгэл үүсгэгдсэн тохиолдолд дахин давтагдашгүй хэрэглэгчийн ID дугаар үүснэ.
Хэрэглэгч платформд бүртгүүлэх үед имэйл хаяг, user ID болон нууц үг системд хадгалагдана. Хэрэглэгчийн оруулсан нууц үгийг систем шифрлэн кодчилж хадгалдаг тул хэрэглэгчээс өөр хэн ч нууц үгийг мэдэх боломжгүй.
See Media эрх худалдан авах болон See Media Cinema-аас контент түрээслэх үед дараах мэдээлэл системд хадгалагдана:
Хэрэглэгчийн худалдан авалтын мэдээллийг гадагш худалдах, задлах үйлдэл хийхгүй.
Хэрэглэгч платформыг ашиглах явцад контентын мэдээлэл (сонирхож байгаа, үзэж байгаа, үзсэн) хадгалагдана. "Жагсаалтаас хасах" дарсан тохиолдолд системд бүртгэгдсэн контентын мэдээлэл устана.
Хэрэглэгч бүртгэл үүсгэснээр мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах болон компаниас хамтран ажиллах гуравдагч этгээдтэй хуваалцах зөвшөөрлийг See Media-д өгсөн болно.
See Media платформыг ашиглаж буй үед таны хөтчөөс илгээж буй ашиглалтын мэдээллийг дараах зорилгоор цуглуулна:
Манай цахим хуудас нь хэрэглэгчийн цахим хуудсан дахь хэрэглээг бүртгэж авах болон хандаж буй IP хаягийг бүртгэхийн тулд cookies ашигладаг. Cookies гэдэг нь таны цахим хуудас руу хандаж байгаа төхөөрөмж дээр хадгалагдаж буй бага хэмжээний мэдээлэл бөгөөд таныг See Media цахим хуудас руу эргэн хандахад бидэнд таныг танихад ашиглагддаг.
Бид Persistent Cookies ашигладаг бөгөөд энэ нь хэрэглэгчийг таних зориулалттай. Энэхүү күүки нь хөтөч болон гар утсан дээр таныг устгатал хадгалагдаж байдаг эсвэл хугацаа нь дуусах үед автоматаар устгадаг.
Persistent Cookies дараах мэдээллийг бүртгэнэ:
Seemedia.mn цахим хуудсыг ашиглахад хэрэглэгчийн мэдээлэл интернет аюулгүй байдлын протокол буюу "Secure Socket Layer – SSL" дамжин явагдана. Манай цахим хуудас нь олон улсын баталгаажсан COMODO SSL үйлчилгээг ашигладаг.
SSL технологи нь аюулгүй "Uniform Resource Locators – URL" суурилдаг бөгөөд аюулгүй URL нь үргэлж https:// форматаар эхэлдэг. Хэрэв хэрэглэгчийн ашиглаж буй интернет хөтөч нь SSL таньдаг бол тухайн хөтчийн аль нэг хэсэгт таныг аюулгүй хуудаст нэвтэрснийг илэрхийлэх тэмдэг, тэмдэглэгээ байрлана.
Энэ төрлийн баталгаажсан хуудсанд оруулсан таны хувийн мэдээлэл кодлогдон олон нийтийн интернет сүлжээгээр аюулгүй дамжин манай серверт ирж задардаг. Зарим тохиолдолд хэрэглэгчийн хөтөч нь SSL технологийг дэмждэггүй бол хэрэглэгчийн манай SSL баталгаажилттай хуудсанд нэвтрэх хүсэлт хязгаарлагдан алдаа заасан тэмдэглэл хүлээн авна.
Анхааруулга: Таны өгөгдөл, мэдээллийн аюулгүй байдал бидэнд маш чухал. Гэвч интернетээр дамжуулагдсан, цахим орчинд хадгалагдсан аливаа мэдээллийн аюулгүй байдалд 100 хувийн баталгаа өгөх хэмжээний арга хэрэгсэл байдаггүй гэдгийг та санаарай. Бид таны хувийн мэдээллийг хамгаалахын тулд нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн, хамгийн шилдэг арга туршлагыг нэвтрүүлж ажиллах хэдий ч туйлын аюулгүй байдлын баталгаа гаргах боломжгүй юм.
See Media нь таны хувийн мэдээллийг дараах үндэслэлээр хуулийн шаардлагын дагуу зайлшгүй тохиолдолд задруулах боломжтой:
See Media дээр цуглуулсан хэрэглэгчийн хувийн мэдээллүүд нь тухайн хэрэглэгчийн хүсэлтээр устгагдаж болно.
Хэрэглэгч өөрийн бүртгэлтэй имэйл хаягаар дамжуулан дараах хаягуудаар холбогдох боломжтой:
Бид үйлчилгээгээ сайжруулах, үйлчилгээ үзүүлэх болон үйлчилгээ ашиглалтад дүн шинжилгээ хийхэд мэргэжлийн дэмжлэг туслалцаа авах, хүний нөөц бүрдүүлэх зорилгоор гуравдагч талын байгууллага, хувь хүмүүстэй (хамтад нь "Үйлчилгээ үзүүлэгчид" гэх) хамтран ажиллах боломжтой.
Тэдгээр гуравдагч талын этгээдүүд нь зөвхөн бидний нэрийн өмнөөс өгөгдөл, мэдээлэлд хандаж ажил үүрэг гүйцэтгэх боломжтой байх бөгөөд бусад зорилгоор ашиглахгүй, задруулахгүй байх үүрэг хүлээнэ.
Бид гуравдагч этгээдийн аливаа цахим хуудас, үйлчилгээ, түүнд агуулагдах контент, нууцлалын бодлого, үйлчилгээ үзүүлж буй арга хэлбэрт хяналт тавьдаггүй бөгөөд түүнд хариуцлага хүлээхгүй.
Бид 13 нас хүрээгүй этгээдийн хувийн мэдээллийг санаатайгаар цуглуулдаггүй. Хэрэв таны хүүхэд болон асран хамгаалалтад байдаг 13 нас хүрээгүй хүүхэд бидэнд хувийн мэдээллээ өгсөн тухай олж мэдсэн бол бидэнд мэдэгдэнэ үү.
Бид эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрөлгүйгээр цуглуулагдсан өгөгдөл, мэдээллийг устгах арга хэмжээ авах болно.
Бид энэхүү нууцлалын бодлогыг ямар ч үед өөрчлөх эрхтэй. Хэрэв энэхүү нууцлалын бодлогод нэмэлт өөрчлөлт орсон тохиолдолд танд мэдэгдэл очих бөгөөд хүчин төгөлдөр болохоос өмнө платформд нийтлэх замаар нийтэд хүргэнэ.
Нууцлалын бодлогын талаарх хамгийн сүүлийн мэдээлэлтэй танилцахын тулд нууцлалын бодлогыг үе үе шалгаж байхыг зөвлөж байна.
Энэхүү нууцлалын бодлогод нэмэлт өөрчлөлт оруулсны дараа үйлчилгээг үргэлжлүүлэн ашигласан бол өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч байгаа гэж үзэх болно.
Хэрэв танд энэхүү нууцлалын бодлоготой холбоотой асуулт байвал бидэнтэй холбогдоно уу:
Имэйл: Seemedia684@gmail.com